Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдээд байна. Төрийн тэргүүнийг сонгох сонгуульд УИХ-д суудалтай улс төрийн гурван нам аль гишүүнээ өрсөлдүүлэх нь олны анхаарлын төвд байна. Ирэх сарын 7-нд намуудын нэр дэвшигчид тодорхой болж, Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ батламжаа гардуулах юм. АН-аас бусад нам эвсэл нэр дэвшигчдээ сонгочихсон гэсэн албан бус мэдээлэл байгаа ч яг үнэндээ хэн нь нэр дэвших нь нууц хэвээр л байгаа.
Эрх баригч МАН-ын бүлгээс УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн цуу яриа нэлээн эртнээс яригдах болсон. Харин сүүлийн үед УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нарыг өрсөлдөх магадлалтай гэсэн мэдээлэл гарч буй. Гэхдээ Б.Бат-Эрдэнэ сайдын хувьд өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар “өвдөг шороодсон”. Харин түүнийг танхимаас нэр дэвшүүлэх магадлалтай гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа гэнэ лээ. Энэ мэтчилэн эрх баригч намын дунд сонголт арвин байгаад эргэлзээ тээнэгэлзээ төрөөд байна уу гэхээр үгүй ч юм шиг. Учир нь УИХ-ын дарга М.Энхболд сонгуулийнхаа ажилд аль хэдийнээ орчихсон гэлтэй иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнтэй сэм уулзаад яваад байгаа бололтой. Энэ нь магадгүй сонгуулийн өмнөх ажилдаа орчихсон, цагаан PR-аа бэлдээд яваад байгаа ч юм билүү хэн мэдлээ...
PAPARATSI.MN
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт