МАН-ын хагарал тодорсоор


Бүлгийн хуралдаандаа хийсэн хэрүүл нь задарч, Засгийн сайдууд долоон концесс авахаар болсныг дэлгэснээр эрх баригчдын хагарал илүү гүнзгийрч буйг харуулав.

 

Засгийн эрхэнд гарсан Монгол ардын намын хагарал тэмцэл анхдугаар чуулганы хуралдаан дээрээ илэрч харагдсанаас хойш тэдний дундах зөрчил тэмцэл илүү хурцадсаар байгаа билээ. Үүнийг дагаад рейтинг нь ч тасралтгүй уруудсаар байна. ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд төсвийн тодотголоор долоон төрлийн татварыг нэмэх шийдвэрийг УИХ дахь олонх гаргасан нь тус намын нэр хүндэд бүр ч халтайгаар тусч буй.

 

Ялангуяа төсвийн тодотголоор төсөв захиран зарцуулагчдын зардал өсч, эсрэгээр нь хүүхдийн мөнгийг хассан нь олон нийтийн сүлжээнд өнөөдөр ч шүүмжлэл дагуулсаар. Дээр нь эрх баригчдын хоорондын зөрчил Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам тодорч буй нь тус намд сайныг авчрахгүй нь тодорхой.

 

Удирдлагын босоо тогтолцоотой, аливаа асуудлыг тогооноосоо гадагшлуулдаггүй МАН-ынхан үнэмлэхүй эрх мэдлийн төлөө гудамжинд гараад “зодолдоход” бэлэн байна. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа өрнөх эрх мэдлийн хуваарилалтын төлөөх эрх баригчдын дундах хагарал улам л томорч, тодорсоор.

Өөрөөр хэлбэл, олон нийтийн сүлжээ болон хэвлэлээр цацагдаж байгаа МАН-ын бодлогын эсрэг шүүмжлэлийг өөрсдийнх нь багаас гаргаж буй гэдэг нь хэн ч харсан ойлгомжтой байна.

 

Өчигдөр орой МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ хэлэлцсэн байна. Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж итгэлтэйгээр яригдаж байгаа ганц хүн бол намын дарга М.Энхболд. Түүний эсрэг Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нар заалнаас өрсөлдөнө гэсэн мэдээлэл байгаа ч үнэндээ тэдний сонирхлын цэг нь Ерөнхийлөгчид нэр дэвшихээс илүү “алх” атгахад чиглэгдэж байгаа. Алх атгасан хүнд бүх зүйл хадаас шиг “харагддаг” болсон хойно.

 

Тэр тусмаа хөнжилдөө хууль зассан хэргээр УИХ-ын даргын албан тушаалаасаа огцорч байсан Ц.Нямдорж дахин алх атгах хүсэл багагүй байгаа гэдгийг өнгөрсөн хугацаанд хийсэн улстөржилтөөс нь харж болно. Түүний хувьд Ерөнхийлөгчийн сунгаанд Бага хурлаасаа гарч чадах эсэх нь эргэлзээтэй. Намынхаа бага хурлаас гардаг юмаа гэхнээ ард түмэн түүнийг дэмжих нь бүр ч эргэлзээтэй. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг сойсны дараа УИХ дарга хэн болох гэсэн тэмцэл МАН-д ил, тод өрнөх болсон.

 

Тэрчлэн хэдийгээр наанаа нам тайван мэт байгаа боловч Мэргэжлийн засгийн танхим дахь зөрчил бүр ч илүү хурцдаж буй. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намын дарга хэн болох вэ, дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэсэн хоёр дахь том тэмцэл У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбатын хооронд явагдаад удаж буй. Олон жилийн өмнөх Ц.Чимэдцэрэнтэй тоглосон хүмүүсийн нэрс гэнэт олон нийтийн сүлжээгээр цацагдсан хийгээд, Засгийн газрын сайдуудтай холбоотой гэх концессын асуудал бол намын дарга болон Ерөнхий сайдын суудлын төлөөх тэмцлийн илэрхийлэл.

 

Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд МАН ялаа ч үгүй, үгүй ч үгүй. Яг жилийн өмнө Ардчилсан нам УИХ-д олонх болно гэдэгтээ 100 хувь итгэлтэй байсныхаа хариуд хамраараа яаж газар хатгалаа даа.

 

Засгийн газар өнөөдөр халуун нурман дээр сууж байгаа. “Эрдэнэт”-ийн асуудал, намын бүлгээс нь дэлгэдсэн Концессийн дуулиан, дээр нь татварын нэмэгдэл, УИХ дээр хэлэлцэж байгаа Зөрчлийн тухай хууль зэрэг нь МАН-ын засгийг МАН-ынхан өөрсдөө унагах хүргэж магадгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын хэрүүл савнаасаа хальж магадгүй хурцадмал байдалд оржээ.

 

NEWS.MN


Сүүлд нэмэгдсэн мэдээ
8 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

11 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

11 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

11 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

11 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

12 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

12 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна