“Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав” “Тусгай ажиллагаа” уран сайхны киноны найруулагч “Go adventure” студийн захирал Д.Галбаяр өдгөө ТҮЦНИЙ ОХИН хэмээх киногоо үзэгчдийн хүртээл болгох гээд нилээд завгүй яваа билээ. Түүний хувьд Х-ТҮЦ хамлагийн жүжигчин Н.Оюунчимэгтэй анхны амьдралаа эхлүүлэн хөөрхөн охинтой болсон ч тэдний амьдрал хоёр тийш болсон. Тэгвэл эрхэм найруулагчийн сонгосон дараагийн амьдрал нь УДЭТ-д харъяалагдаж, чадварлаг жүжигчдийн нэгт тооцогддог байсан Т.Хулантай босгосон амьдрал гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа биз ээ.
Найруулагч Д.Галбаярын хувьд TV COCKTAIL хамтлагтай ажил хэрэг дээр ч тэр хувийн амьдрал дээр ч их дотно. Түүний дотроос жүжигчин Өөскөөтэй бүр дотно. Тэгвэл ойрын үед найруулагч Д.Галбаяр өөрийн цахим хуудаснаа TV COCKTAIL хамтлагийн гишүүн А. Өнөржаргал-ыг илт PR-даад байгаа ч юмуу өдөөд байгаа ч юмуу гэмээр пост, сэтгэгдлүүдийг байршуулж байгаа нь олныг гайхшируулаад байна. Саяхан хүртэл TV COCKTAIL хамтлагийн хамтдаа даруулсан зургийг өөрийн цахим хуудсандаа байршуулан Цоомоо, Аюуш, Энхбаяр гурав сайхан харагдаж байна хэмээн өө Өөскө байсан юмуу харсангүй хэмээн хошигноод авчээ. Гэх мэтчилэн жүжигчин залууд хандсан постууд олшироод буй.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ