Мисс, фото модель Б.Гүнзаяа Вьетнамын загварын долоо хоногт анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцохоор уригджээ. Түүний хувьд өмнө нь Азийн кино наадамд анх удаагаа эх орноо төлөөлж оролцсон бол энэ удаа "Vietnam International Fashion Week 2017-д уригдсан нь энэ юм. Б.Гүнзаяа өөрийн цахим хуудаснаа "За бас нэгэн баяртай мэдээ. Хүн хүсэл мөрөөдөл зорилготой байхад шагнадаг юм шиг. "Vietnam International Fashion Week 2017-д оролцох албан ёсны урилга ирлээ. Монгол Улсаас анх удаагаа төлөөлөн оролцох гэж байгаад талархаж, маш их баярлаж байна шүү. Олон улсын шилдэг загварын салбарынхан, олон улсын хэвлэлүүд цугларсан гайхалтай арга хэмжээ байх нь ээ. Намайг үргэлж дэмждэг хүмүүстээ маш маш маш их баярлалаа" хэмээн бичжээ. Энэхүү загварын долоо хоног энэ сарын 25-28-ны хооронд болох юм байна.
PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна