Хошин урлагт өнөөг хүртэл үнэнч зүтгэсэн уран бүтээлчдийн нэг бол гавьяат жүжигчин И.Одончимэг. Тэрбээр хамтлагийнхаа залуу жүжигчин Т.Бархүүтэй гэрлэж хөөрхөн охинтой болсон билээ. Өөрөөсөө олон насаар дүү залууг өөртөө дурлуулж, хамгийн залуу өвөө болгож амжсан И.Одноогийн хайр дурлал, хувийн амьдрал тийм ч дардан байгаагүй. Тэрбээр энэ тухай “Нуугаад яахав. Бид гэр бүл болох гэж олны хэл ам, доромжлол багагүй амссан. Тэр үед хэцүү бүхнийг сэтгэлийн тэнхээ,нэг нэгнээ хайрласан хайраар даван туулж чадсан. Одоо бид үр хүүхэдтэй болж сайхан л амьдарч байна. Т.Бархүүтэй ханилснаар надад алдсан зүйл байхгүй. Харин ч би хожсон гэж боддог.
Хүмүүст нөхрөөсөө олон насаар эгч байгаа маань таалагддаггүй. Гэхдээ би хүний нөхрийг салгаж, олон хүүхдийн нулимс барж ханилаагүй. Миний насны хүмүүс гэр бүл, амьдралтай. Хэрвээ Т.Бархүүгээс өөр хүнтэй ханилсан бол хүүхдүүдийн нулимсыг барж, айл гэр үймүүлэх байсан ч юм бил үү. Тэгэхээр надад нөхрөөс минь өөр сонголт байгаагүй” хэмээн өгүүлсэн удаатай. Т.Бархүүг өнөөдрийг хүртэл Одноо гавьяатын нөмөр нөөлгөөр гайгүй кино, жүжгийн гол дүрийг авдаг хэмээн үл ойшоож ирсэн хүмүүс олон бий. Гэвч гавьяатын нөмөрт яваагүй юм шүү гэдгээ жүжигчин залуу Яг түүн шиг шоунд оролцсоноор баталж өглөө. Өөрийн авьяасаа үзэгчиддээ бишрүүлж байгаа түүний үзүүлбэрийг түүний гэргий хараад өөрийг цахим хуудаснаа“Ханиараа бахархаж байна” хэмээн сэтгэгдэл үлдээжээ.
PAPARATSI.MN
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт