О.Баасанхүү: Намайг Төрийн ордны өрөөнөөс минь хөөлөө


УИХ-ын гишүүн О.Баасанхүүг албан өрөөгөө суллаж өгөхийг шаарджээ.


Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн юм. О.Баасанхүү гишүүн “Өнгөрсөн долоо хоног нэлээн шүүмжлэлтэй, нэлээд дайралттай гэж хэлж болох үйл явдал болсон. Та бүхэн санаж байгаа бол би “Төсвийн хэмнэлт хийгээч ээ, энэ олон өрөө тасалгаагаа багасгаачээ” гэсэн. Хоёрдугаарт нь өнгөрсөн долоо хоногт нэлээд үйл явдал болсны нэг нь MCS компанийн тухай юм. Гэхдээ би тэр компанийн тухай яриагүй юм ш дээ. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль орж ирсэн. Үүн дээр би “Банк бол байгаа. Зээл өгөх ямар ч асуудалгүй. Хамгийн гол нь Монголд Хятадын банк орж ирээд мега төслүүд, төмөр замыг зээлийн барьцаанд авах гээд байна” гэж хэлсний төлөө намайг нэр төрөөр доромжлох, гүтгэх гээд олон зүйл болсон.


Тэгээд өнөөдөр өглөө ажилдаа ирсэн чинь Төрийн ордонд байдаг өрөөнөөс минь хөөх албан ёсны бичиг гарсан байна. Тийм учраас би өөртөө төрийн ордны коридорт  оффис гаргалаа” гэсэн юм.