04 дүгээр сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан , өдөртөө 11-16 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт