Мөнхийн залуу” хэмээх тодотголтой топ модель Э.Одгэрэл энэ жил 50 насны босгыг давжээ. Гэхдээ түүний гоо үзэсгэлэн одоо ч эрчүүдийн харцыг булааж, хүүхнүүдийн атаархлыг төрүүлсэн хэвээр байна. Ямар сайндаа түүнийг огт уурладаггүй учраас ийм залуугаараа байгаа юм гэх яриа гарах вэ дээ. Харин тэрбээр энэ тухайгаа ердөө зөв амьдралын хэвшил, зөв хооллолт хэмээн тайлбарладаг.
Сонирхуулахад тэрбээр бассейнд тогтмол сэлдэг бөгөөд огт амрахгүйгээр 25 метрийн бассейнийг хоёр ч удаа туулчихдаг гэнэ. Мөн чанадаг кофенд тун дуртай бөгөөд шүүгээнд нь төрөл бүрийн кофенууд өрөөстэй байдаг хэмээн эргэн тойрныхон нь хуучилжээ.
Харин цуутай хүүхэн хуримгүйн үлгэрийг биеэрээ харуулж яваа түүнийг нөхөртэй болдоггүйд гайхах хүн бишгүй. Нөгөөтэйгүүр тэр ганцаараа биш. Учир нь дуучин Б.Сарантуяа, С.Наран, ая зохиогч Б.Ангирмаа, Топ модель Д.Болормаа гээд түүний үеийн бүсгүйчүүд ганц биеэр насыг элээж байна. Монголын цуутай хүүхнүүд ийн өрх толгойлсон ээж хэвээр байгаа нь шаардлага өндөртэйнх үү, юуных вэ гэдгийг хэлэхэд хэцүү.
Магадгүй зарим нь нөхөртэй, түүнийгээ ил гаргадаггүй ч байж болох юм.
Жишээлбэл, сүүлийн үед Э.Одгэрэлийг өөрөөсөө хоёр насаар дүү, Америкт боловсрол эзэмшсэн, чамгүй хөрөнгөтэй нэгэн эртэй амьдралаа холбоод нэлээд удсан тухай урлагийн хүрээнийхэн хоорондоо жиг жуг гэлцэх болжээ. Нэгэн үе “MCS” кропорацийн ерөнхийлөгч Ж.Оджаргалын ах Ж.Одтой нэр холбогдож асан түүний ээлжит сонголт мөн л бизнесмэн хүн бололтой. Олон жил ганцаар явсан сайхан бүсгүйг гэр бүлтэй болсонд баярлах хүн байх нь мэдээж. Харин топ модель маань нөхрөө хэр удаан олон нийтийн хараанаас нууж чадах бол?
Эх сурвалж: www.zindaa.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ
ШУУРХАЙ: “Н.Учралын Засгийн газар” бүрдлээ
Н.Учралын Засгийн газар бүрдэж сайд нарынхаа нэрсийг эцэслэлээ
Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барина
Нийтийн эзэмшлийн талбайд их хэмжээний шороо овоолсон зөрчлийг 10 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ