И.Одончимэгийн охин Т.Бархүүгийн үнэнч фен


“Х-Түц” продакшнаар овоглодог И.Одончимэг, Т.Бархүү нар хамтын амьдралаа эхлүүлээд өдгөө таван настай охинтой болсон билээ. Тэд охиноо Сууни хэмээн өхөөрдөн дууддаг. И.Одноогийн анхны амьдралаас төрсөн охиныг З.Номуун гэдэг. Ээжтэйгээ зэрэг шахуу амаржсан З.Номуун охин ээжээсээ зөрөн байж жүжигчний мэргэжлийг сонгожээ. “Тагнуулч аав” инээдмийн уран сайхны кинонд тоглохдоо муугүй жүжигчин гэдгээ харуулаад авсан З.Номуун нөхөр охины хамт амьдардаг. Түүний нөхөр С.Билгүүн мөн л жүжигчин мэргэжилтэй бөгөөд сүүлд “Хувьсал” продакшны “Миний нууц” уран сайхны кинонд Алтангинж гэх залуугийн дүрд тоглосон юм.

 


 Охиноо бодож олон жил ганц бие явсан гэгддэг И.Одноогийн хувьд Т.Бархүүг охинтойгоо танилцуулахдаа их л сандарч байсан хэмээн ярьжээ. Ээжийнхээ дэргэд эрэгтэй хүн байлгах дургүй З.Номуун харин Т.Бархүүг сайнаар хүлээн авсан гэнэ лээ.

 


 “Х-Түц” продакшны залуу жүжигчин З.Номуун “Яг түүн шиг” шоунд оролцож байгаа Т.Бархүүгийн үнэнч фен нь гэнэ. Дугаар бүрийг нь үзэж, цахим сүлжээндээ Т.Бараа ахдаа амжилт хүсч, та хамгийн мундаг, шилдэг нь хэмээн урмын үгээр ерөөж суудаг байна.

 


 

 

 

 

 

 

 

 

 

Б.ОЮУН

Эх сурвалж: www.zone.mn