Малайзын нийслэл Куала Лумпур хотноо Ази тивийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолт болж өндөрлөв. Манай улсын баг тамирчид аваргын алтан медаль хүртсэн амжилт үзүүлсэн. Тэд эх орондоо ирлээ.
Манай баг түрүүлснээр ирэх есдүгээр сард болох Дэлхийн Оюутны 3х3 лигийн тэмцээнд Ази тивээ төлөөлөн оролцох эрхээ авлаа. Ази тивийг төлөөлөн Азийн аваргын эхний хоёр байранд орсон багууд өрсөлдөх байсан юм.
Энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагч С.Тулга, тамирчид Б.Батзолбоо, О.Энхбаатар, А.Сүхбат, Б.Наранбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон. Тэд өмнө нь 2016 оны оюутны ДАШТ-ий мөнгөн медаль, Азийн оюутны АШТ-д 2015 онд мөнгөн медаль тус тус хүртсэн байсан юм.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ