Шинэхэн хос болох дуучин Селена, The Weeknd (жинхэнэ нэр Абель Тесфайе) хоёр олны өмнө анх удаа “маш тайвнаар” ил гарчээ. (Ингэж тодотгохын учир нь тэд өмнө нь ямар нэгэн газраас гарч ирээд л нүүрээ даран шууд машиндаа суудаг, эсвэл гэрэл зурагчдаас зугтдаг байсан юм)
Тэд өнгөрсөн Бямба гарагт Калифорнид болсон Коачелла хөгжмийн наадмын үеэр хамтдаа ирж, хосууд биеэ барилгүй “тухтай” байгаа нь олны хараанд өртжээ.

The Weeknd долоо хоногийн өмнө өөрийн найз охинтойгоо авахуулсан зургаа инстаграмдаа нийтэлсэн бол, Селена Коачелла хөгжмийн наадмын үеэр хамтдаа авахуулсан найз залуугийнхаа дараах зургийг постолжээ.
Өмнө нь Селена найз залуу The Weeknd-ийн богино хэмжээний бичлэгийг өөрийн инстаграмдаа постолсон ч төдөлгүй устгасан нь "харилцаандаа итгэл төгс биш байна" гэсэн таамаглалыг хүмүүст төрүүлээд байсан. Харин тэд хэн хэнийхээ зургийг нийтэлсэн энэхүү үйлдэл олны эргэлзээг арилгаж “тэд жинхэнэ хос болжээ” гэх сэтгэгдлийг төрүүлжээ.

Тэд хамтдаа хөтлөлцөн алхаж, биесээ тэвэрч, нэгнээ хүлээж цагийг тайван бөгөөд сэтгэл хангалуун өнгөрөөж байсан гэнэ. Сонирхуулахад, наадмын үеэр The Weeknd "Party Monster," "Starboy", "Some Way" дуунуудаа хурсан олонд сонордуулжээ.
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь