Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалын район Төв аймгийн Алтанбулаг сумын Очир толгой орчимд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлийг хангах үед гарсан ослын улмаас хоёр албан хаагч амиа алдаж, найман цэргийн алба хаагч шархадсан.
Тэгвэл амиа алдсан ахмад Б.Мөнгөншагайг тэсэрч буй гранат дээр цээжээрээ хэвтэн, өөрийнхөө амийг золиослож, бусдыгаа аварчээ. Энэ талаар БХ-ын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга Ж.Бадамбазар нар ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байна.
Ж.Бадамбазар “Талийгаач зүгээр ч нэг үхээгүй ээ, бусдыгаа хамгаалах гэж өөрөө тэгж эрсдсэн байсан” гэдгийг талийгаачийг сүүлийн замд нь үдэх үеэр хэлсэн байна. Мөн энэ үеэр хүндэт харуулууд жагсч, үлээвэр найрал хөгжмийнхөн ирж гашуудлын хөгжим тоглоод, газар дээр нь очоод ёслолын буудлага хийжээ.
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь