УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд болох М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нарын төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа дууны бичлэг цацагдсан билээ. Энэхүү бичлэгт М.Энхболд, Ц.Сандуй нараас гадна Ц.Сандуйн туслах гэх А.Ганбаатарын нэр дурдагдсан байдаг.
Тиймээс ч А.Ганбаатар нь дээрх бичлэгийг олон нийтэд анх хүргэсэн, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяныг нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгөөд байгаа юм. Тэгвэл энэхүү шүүх хурал энэ сарын 12-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан ч хариуцагч талын өмгөөлөгч шүүх хуралд биеэр оролцох боломжгүй гэх шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, ирэх сарын эхний долоо хоногт шүүх хурлыг дахин товлосон байна.
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь