“Та нар хахууль авсан бол наад мөнгийг чинь агуулах сав олдохгүй шүү гэж хэлж байсан”


Цагтаа УИХ-д сууж явсан, Нарантуулын босс Ш.Сайхансамбуу улстөрчдийн үйл ажиллагааг үе үе шүүмжилдэг нэгэн. Тэгвэл тэрбээр ээлжит байр сууриа илэрхийлжээ. Түүнчлэн С.Баярцогт нартай холбоотой асуудлаар үгээ хэлжээ. Тэрбээр “2009 онд Оюутолгойн гэрээ зурагдаж байх үед би хэлж байсан. “Та нар хахууль авсан бол наад мөнгийг чинь агуулах сав олдохгүй шүү. Оффшор бүсэд л данс нээлгэдэггүй юм бол. Хэрвээ ингэж нууц данс нээлгэвэл энэ чинь хэзээ нэгэн цагт илэрч та нарын толгойг цусдана” гэж зөндөө хэлж, анхааруулж байсан. Тэгж ярьснаас хойш тун удалгүй С.Баярцогтын нэг сая ам.доллартай оффшор данс илэрсэн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд Сү.Батболд, С.Баяр нар оффшор бүсэд данстай болох нь илчлэгдлээ. Болдог юм болдгоороо л болж байна. Гэхдээ энэ асуудлыг ингээд зүгээр орхиж яавч болохгүй. Оффшорын эсрэг гэх жагсаалын тухайд  зохион байгуулалттай,   ард түмнийг молигодсон хуурамч  акц. С.Баярыг элчин сайдаас нь эргүүлэн тат гэж шаардаж байна лээ. Харамсалтай нь шаардлага гэгчийг эрх баригчид хүлээж авахгүй, хамгаалалт өндөр учраас эргүүлэн татах боломж ч байхгүй.” хэмээн ярьж байна.

 

Эх сурвалж: Шуурхай.мн