УИХ-ын гишүүн Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил багахан цэцэрлэгийн хэмжээний байрыг иргэдтэй уулзах өрөө болгон тохижуулсан гэнэ. Өөрөөр хэлбэл, “Ц.Мөнх-Оргилын төлөөлөгчийн газар” нэртэй уулзалтын өрөөнд тойргийн иргэдтэй уулзаж байх юм гэнэ. Уулзалтын өрөө нь даваагаас баасан гарагийн 09:00-18:00 цагийн хооронд ажиллаж байх юм байх.
Тэрбээр Гадаад хэргийн сайдын, УИХ-ын гишүүний ажлыг хэзээ нь хийх гэж төлөвлөж байгааг таашгүй. Тэрбээр энэ талаар “Сонгогчидтойгоо илүү ойр уулзаж, үзэл бодлоо хуваалцах боломжтой болж байгаад баяртай байна. Иргэдийн ийм оролцоо идэвхээр манай төв цаашаа өргөжинө. Их баярлалаа” гэсэн байгаа юм. Тиймээс энэхүү сонгуулийн штаб шиг газар нь улам л томорч хөгжин цэцэглэх юм байх.
Ингэж шоу хийж байхаар тэр илүү гараад байгаа мөнгөөрөө ганц цэцэрлэг бариад өгчихсөн бол их л буян болох байсан байх даа. Мэдээж тус төвд байнга үйл ажиллагаа явуулах юм чинь 2-3 хүн ажиллах нь ойлгомжтой. Тэдний цалин хөлсийг ч эрхэм сайд л өгөх биз. Харин тэр мөнгө татвар төлөгчийнх байх уу, эсвэл гэдэг нь сонин байна. Хэрвээ төрийн мөнгөөр ингэж “сонгуулийн шоу” хийж байгаа бол арай дэндсэн л үйлдэл гэлтэй.
ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа