ГХЯ энэ жилийн дунд доод түвшний гадаад томилгоогоо хийжээ. Энэ нь голдуу нягтлан, жолооч нарын байдаг ч өрсөлдөөн маш ширүүн хурц явагдадгаараа элчин, консулын томилгооноос ч дутахгүй. Дунд доод түвшний томилгооныхон нь үе үеийн сайд ТНБД, яамны газрын дарга нар, ДБҮААГ-ын дарга нарын шахааныхан явдаг. Сайдын хүн сарын дотор л гадаадад томилогддог бол дээрээс татаасгүй нэг нь 15-20 жил хүлээн тарчилдаг. Өмнөх жилүүдэд гадаад томилгоонд Говь-Алтайнхан, Ховдын явдаг байсан. Алтайбаатар гэдэг нэртэй жолооч хэн гэдэг сайдын хамаатан гэдэг нь шууд л танигдана. Энэ залууг гадаадад томилуулахын тулд Кувейтэд ажлаа хэвийн гүйцэтгэж байсан ахмад жолоочийг шууд татуулсан гэдэг. Жолооч ирээд гомдол бухимдалдаа болон сайдыг АТГ-д өгөөд юм болоогүй. Нягтлан, жолооч нарын мөнхийн хүсэл нь гадаад томилгоог шударга, дарааллын дагуу явуулах л байдаг. Гэхдээ энэ нь хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл байсаар ирсэн. Урьд нь гадаадад томилогдсон жолооч байрны мөнгөтэй шахуу ирдэг байсан ч очсон орных нь амьжиргааны өртөг, авч байгаа цалингийн зөрүү нь улам бүр өссөнөөс мөнгө хуримтлуулж чадахаа байсан. Үнэндээ Европын оронд элчингийн жолоочоор томилогдсоноос Эрээн, Улаан-Үдийн консулд очсон нь хамаагүй ашигтай болсон. Жолооч нар очоод л бараг “зарц” нь болдог.
Элчингийн эхнэр, консулын эхнэрээс эхлээд бүгд л тушаал заавар буулгаж унах гэнэ. Энэ зуурт саяхан болсон нэгэн хөгжилтэй явдлыг өгүүлэхэд Европын ..... улсад очсон жолоочийг ирсэн өдрөөс нь эхлээд элчин нь дарамталж эхэлжээ. Эхнэр нь бүр ч их даналзах болж. Аргаа ядсан жолооч тухайн үеийн ГХ-ийн хэргийн сайдтай санамсаргүй тохиолдлоор авахуулсан зураг бийг гэнэт санаж ухаан сийлэн томоор угаалган жаазлаад ханандаа өлгөжээ. Мөн эхнэрдээ үг зааж өгчээ. Ердөө маргааш нь гэрт нь элчингийн эхнэр ташаагаа тулан орж ирсэнээ зургийг хараад мэл гайхжээ. Жолоочийн эхнэр нөхөр нь сайдтай хамаатан болох тухай ярьсан байна. Ингээд л бүх зүйл эгшин зуур өөрчлөгдөж учиргүй сайхан ааштай болсон элчин нь жолоочоо дуудан “миний дүү чи сайдын хамаатан гэдгээ эртхэн хэлэхгүй яасан юм бэ” гэсэн гэдэг. Энэ жилийн тухайд Ц.Мөнх-Оргил сайдаар өргөдлөө цохуулж чадсан жолооч нар унацтай газарт томилогдсон гэнэ. Яамны Төрийн захиргаа удирдлагын газраас өргөдлөө сайдаар цохуулсан жолооч нарыг тусгайлан анхаарч ДБҮААГ руу хүртэл утасдаж ярьсан байна.

Эх сурвалж: NUUTS.mn
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа