Манай тамирчид БНХАУ-ын тамирчдыг хожиж Азийн аварга боллоо


Малайзын нийслэл Куала Лумпур хотноо Ази тивийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид алтан медаль хүртлээ.

 

Манай тамирчид шигшээ тоглолтод  БНХАУ-ын багийг 17:14 гэсэн оноогоор хожиж, Азийн аварга болсон байна. Ийнхүү манай баг тамирчид түүхэн амжилтын эзэд болж Ази тивийн аварга сагсанбөмбөгчдөөр анх удаа шалгарлаа.

 

Тоглолтуудын дүнг танилцуулахад, Монгол 19:18 Малайз, Монгол 21:14 Филиппин, Монгол 21:14 Иран, Монгол 16:14 Индонез, Хагас шигшээ тоглолтод Монгол 18:11 Тайланд, Шигшээ буюу аваргын төлөөх тоглолтод Монгол 17:14 БНХАУ гэсэн оноогоор тус тус ялж тивийн аваргын алтан медаль хүртсэн байна.