Эдийн засгийн хямралтай энэ цаг үед үнэгүй юм бүхэнд хүмүүс хошуурч байна. Гэвч үнэгүй гэсэн бүхний ард, амар хялбар олз бүрийн ард ашиг хонжоо хайсан хүмүүсийн луйвар явагдаж байгаа нь өч төчнөөн сая төгрөгөө алдаж хохирсон хүмүүсээс бэлхнээ харагдана. Ийм нэгэн санхүүгийн луйвар болох ЖИ Тайм Монгол улсаас, Монгол хүнээс 60 тэрбум төгрөг залилан авсан нь тогтоогдож саяхан дуулиан тарьсан. Энэ бүхнээс үүдэлтэйгээр үнэгүй бэлэг, хямдрал бонус, давхар ажиллах боломж гэсэн үг бүрээс хүмүүс жийрхэх болсон нь нууц биш.
Тэгвэл Монголын рок попын урлагийн нэгэн томоохон төлөөлөл болох "GUYS" хамтлагийн дуучин Төгсөөг үнэгүй бэлэг зад тараах гэж байгаа тухай цуу яриа газар авлаа. Хуурагдаж хаширсан зарим нэг нь түүний тухай энэ яриаг худлаа цуу үг эсвэл бас нэгэн залилан, өөрийнхөө дэлгүүрийн реклам хийж байна. Үнэгүй бэлэг гэдэг нь хуурамч биз гэж ярьж байхад зарим нэг нь харин олны танил болсон нэр хүндтэй эрхэм болох Төгсөөг ард түмнээ луйвардаж толгойгоогоо цусдах хүн биш түүний үнэгүй тараах бэлэгний тухай яриа үнэний ортой хэмээн үзэцгээж байх юм. Ямартаа ч удахгүй "GUYS"-ийн Төгсөөгийн үнэгүй бэлэгний тухай тодорхой болж, бид цаашдаа тэр тухай мэдээлэх болно. Магадгүй эдийн засгийн хямралтай энэ үед "GUYS"-ийн Төгсөө ард түмнээ үнэгүй бэлгээр зад баярлуулах ч юм бил үү?
https://www.youtube.com/watch?v=UQ7KJ7hVATA Бидэнтэй нэгдээрэй. www.ZAD.mn
https://www.facebook.com/zad.mnl/
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа