Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулж өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа нар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлэгт Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бизнес эрхлэгчдийн төлөөллүүд ТЕГ болон Сангийн яамны төлөөлөл оролцсон.
Хэлэлцүүлэгт оролцогчид 2017 оны төсвийн тодотгол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төлөөлөл болон бусад хуулиудын төслүүдтэй холбогдуулж оролцогчид саналаа хэлж, албаны хүмүүс хариулт өгсөн. Гэвч Сангийн яамыг төлөөлж ирсэн мэргэжилтэн хэлэлцүүлэгт оролцож байсан хүмүүсийн асуултад хариулж дөнгөхгүй байсан нь анхаарал татаж байв.
Тиймээс зохион байгуулагч Ж.Батзандан “Уг нь өнөөдөр энэхүү хэлэлцүүлэгт Сангийн сайдыг өөрийг биеэр оролцохыг урьсан. Хэлэлцүүлэг эхлэхээс өмнө түүнтэй утсаар ярьсан боловч өөрөө оролцох боломжгүй гэдгээ уламжилж, мэргэжилтэнгээ явуулсан гэх хариулт өгсөн” гэх тайлбарыг хийж байсан юм.
Энэхүү мэдээллийн дараахан Сангийн сайд Б.Чойжилсүрэн Төрийн ордны "Нээлттэй сонсгол"-ын танхимын үүдийг нэг татсанаа зугтаж одов. Тэрбээр ард түмний жинхэнэ дуу хоолой болсон хүмүүсийн хатуу үгнээс айсан уу ямартай ч хэлэлцүүлэгт оролцохгүй үүдээр нь шагайж харчихаад хурдхан гэгч нь яваад өгнө лээ.
24Tsag.MN
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ