Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас Таван толгойн цэргийн ангид гарсан ослын талаар мэдээлэл өгч байна. Мэдээллийн үеэр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Б.Бадамбазар “Хээрийн сургуулилтын үеэр амиа алдсан офицер Б.Мөнгөншагай 30 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Зэвсгийн албаны офицер аж.
Тэрээр Өмнөд Судан улсад алба хаасан туршлагатай албан хаагч аж. Харин ахлагч Б.Ариунболд 24 настай. Эхнэр хүүгийн хамт амьдардаг, мэргэжлийн ахлахын сургуулийг 2002 онд төгссөн. Мөн л Өмнөд Судан улсад албан хаасан цэрэг байжээ. Харин шархдсан цэргүүдийн хувьд 22-28-ны насны бүгд мэргэжлийн ахлах бэлтгэх сургууль төгссөн цэргүүд” гэлээ.
Мөн Цэргийн төв эмнэлгийн өгсөн мэдээллээр өчигдөр хоёр цэргийн албан хаагчдад яаралтай хагалгаа хийсэн. Мөн бусад шархдсан цэргүүдэд цаг алдалгүй эмчилгээ хийгдсэн учир одоогийн байдлаар биеийн байдал нь хэвийн байгаа аж. Мөн тухайн ослын газар нийт 25 цэргийн албан хаагч байснаас ослын дараа үзлэгт хамруулж, ил шархгүй ч зовиуртай байгаа цэргүүдэд нарийн мэргэжлийн шинжилгээ хийсэн байна.
Зэвсэгт хүчний жанжин штаб
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ