Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт бригадын нутагт 1985 оны өвлийн дунд сард малчин айл Батнасангийн гэрт нэгэн хүү төрсөн нь Улсын гарьд Гончигдамба байжээ. Тэрээр бага балчраасаа ах нартайгаа ноцолдон дээлээ урж өссөн гэдэг. Батнасан гуайн удмынхан ерөнхийдөө том товир биетэй хүмүүс аж. Б.Гочигдамба сурагч байхаасаа л бөх болохыг мөрөөдөн, түүндээ шунаж явсныг нь сургуулийн багш нар нь дурсан ярих дуртай. Тэрээр бөх болох хүсэлдээ хөтлөгдөн нутгаасаа гарч хотод иржээ. Хувцас хийдэг модон хайрцгаа сандайлан сууж, дээлээ сугалдрагаласан, “Гарьдмагнай” киноны Далайцэрэн шиг л сүр бараатай залуу Спортын Төв Ордны гадаа суух байхыг харсан нэгэн дасгалжуулагч багш ихэд олзуурхан “Чи чинь юун хүүхэд билээ” гэхэд нь Б.Чончигдамба “3авханаас заан болох гэж ирлээ” гэсэн гэдэг. Тэрээр 2013 оны улсын баяр наадамд найм даван шөвгөрч Улсын гарьд цол хүртсэн билээ.
Эх сурвалж Breakingnews.mn
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ