"Жаст" группын Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, Стандарт банкны Өмнөд Африк дахь салбараас 141 сая ам.доллар "залилсан" гэх асуудалд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар нарын хүмүүс холбоотой гэдгийг өмнө нь хэвлэлээр мэдээлж байв. Учир нь Д.Сугар 2009 онд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болох Ч.Ганзориг нарын хамтаар Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавих баталгааг Ш.Батхүүд гаргаж өгсөн гэх дуулианд нэр холбогдоод байсан нь ийнхүү сэрдэгдэх үндэслэл болсон юм.
Гэсэн хэдий ч дээрх хүмүүсийн зүгээс Стандарт банктай холбоотой дуулиан ил болж эхэлсэн 2013 онд зээл авах асуудалтай холбогдуулж гарын үсэг зурж, баталгаа гаргаж өгөөгүй хэмээн мэдүүлснээр Ш.Батхүү залилангийн хэрэгт холбогдож хуулийн байгууллагын хаалгыг татаж байв.
Тэгвэл олон улсын шинжээчдийн зүгээс “Жаст”-ын зээлэнд баталгаа гаргаж өгсөн гэх албан тушаалтнуудын гарын үсэг хуурамч гарын үсэг биш гэдгийг олж тогтоогоод байгаа бөгөөд Олон улсын Арбитир ойрмогхон уг асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөөд байгаа гэнэ.
Хэрвээ энэ тохиолдолд Стандарт банкнаас авсан “Жаст” группын зээлэнд Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавих зөвшөөрөл олгож, гарын үсэг зурсан Д.Сугар, Ч.Ганзориг гэх эрх мэдэлтнүүд хүссэн ч, эс хүссэн ч хуулийн хариуцлага хүлээх нөхцөл үүсэх нь. Учир нь тэдний зүгээс өмнө нь бид энэ хэрэгт холбогдолгүй, хуулиар ийм эрх үүрэг олгогдоогүй, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэх тайлбарыг өгцгөөж Ш.Батхүү залилан хийсэн гэх хэрэгт буруутгагдаад байсан юм.
Д.Сугар олон жилийн турш үлэмж хэмжээний хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан байжээ
Доор ил болгож буй баримтууд бол АТГ-аас олж тогтоон УИХ-д хүргүүлсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт холбогдох ноцтой зөрчлүүд юм.
АТГ-аас 2014 онд УИХ болон Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн 01/2676 тоот албан бичигт:
"Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт Авлигын эсрэг хуулийн хуулийн 13 дугаар зүйлийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ үү" хэмээгээд "Д.Сугарын үйлдсэн гэж буй 11 зөрчил нь мөнгөн дүн, олон жилийн давтамж зэргээрээ ноцтой зөрчил учир огцруулах, ажлаас халах эсхүл нийтийн албанаас чөлөөлөх шийтгэлийг хүлээлгэх эсэхийг" АТГ Үндсэн хуулийн цэц болон УИХ-ээс хүссэн байна.
Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн 10.2-т Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч нь хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв гаргах үүрэгтэй гэж заасны дагуу Д.Сугар нь дараах байдлаар хуулийг зөрчиж байжээ.
Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 10.4-т Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргасан этгээд энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ бүртгүүлсний дараа хөрөнгө орлогод нь зургаан сарын цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний өөрчлөлт орсон бол 30 хоногийн дотор мэдүүлнэ гэж заасныг дараах байдлаар зөрчиж байжээ.
Д.Сугарын гаргасан гэх дээрх 11 зөрчлөөс зөвхөн байртай холбоотойг нь авч үзвэл, АТГ-ын тогтоосон гэж буй Д.Сугарын өөрийнх нь мэдүүлээгүй хэмээн хүлээн зөвшөөрч буй орлого, хөрөнгийн мөнгөн дүн нь Япон, Солонгост байр худалдан авахуйц их хэмжээнийх болох нь ойлгогдоно.
Жишээлбэл, Японы Токио хотод өмчилж байсан, худалдсан байрны үнэ нь 535 сая төгрөг бөгөөд Д.Сугар үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй зөрчил гаргасан гэж АТГ тогтоожээ. 535 сая төгрөг бол мөнгөн дүнгээрээ Цэцийн гишүүний нэг жилийн цалингаас хэдэн арав дахин давж байна. Тухайлбал, цэцийн гишүүний сарын цалинг дунджаар 1.1 сая төгрөг гэж тооцвол жилийн 13.2 сая төгрөг болно. Мэдүүлээгүй гэх 535 сая төгрөгийн орлого, хөрөнгө гэдэг бол 13.5 сая төгрөгөөс 40.5 дахин илүү юм. Тиймээс Д.Сугар нь нэг жилийн цалингаас 40.5 дахин их хэмжээний хөрөнгө, орлогыг 5 жил мэдүүлээгүй болон бусад зөрчил гаргасан бөгөөд энэ зөрчилд огцруулах эсхүл ажлаас халах шийтгэл оногдуулахаар байна гэж АТГ үзжээ. Гэсэн хэдийн Үндсэн хуулийн цэц болон тухайн үеийн УИХ АТГ-аас гаргасан энэхүү дүгнэлтийг авч хэрэгсэлгүй Д.Сугарыг албан тушаалд нь хэвээр үлдээж, толгойг нь илээд өнгөрсөн нь гайхмаар байгаа юм.

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь