Монгол Улсын Засгийн газраас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ ОУВС-тай тодорхой нөхцөлүүдээр урьдчилсан тохиролцоонд хүрч төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос дараах саналыг УИХ-ын дарга, дэд дарга, Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүдэд өнөөдөр хүргүүллээ.
Засгийн газраас 8 төрлийн татвар, шимтгэл болон тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай урьдчилсан тохиролцоо хийсэн нь иргэдийн амьдралыг сайжруулах, улс орны эдийн засгийг сэргээх биш улам дордуулах, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ өсгөх нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр байгуулсан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн зарим заалтууд зөрчигдсөнөөр хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлэхэд хүргэж, улмаар нийгэмд тогтворгүй байдал бий болж болзошгүй байна.
Монгол Улсын Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 дэх заалтууд зөрчигдөж хөдөлмөрийн хамтын маргаан үүсч болзошгүйг Монгол Улсын Засгийн газар, холбогдох сайд нарт МҮЭ-ийн холбооноос удаа дараа албан ёсоор мэдэгдсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй байна.
Жирийн иргэдийн халаасыг нимгэлж, нуруун дээр нь ачаа нэмсэн, төрийн тансаглалыг нэмэгдүүлсэн, зардлаа танаагүй төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж богино хугацаанд хэлэлцүүлэн батлуулах гэж байгааг иргэд, МҮЭ-ийн холбооноос буруушааж байна.
Иймд улс орон, ард иргэдийнхээ нийтлэг ашиг сонирхлыг дээдлэн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж батлахдаа дундаж болон дунджаас доош орлоготой иргэдэд татвар, үнийн дарамт учруулахгүй байх шийдвэр гаргана гэдэгт итгэж энэхүү саналыг хүргүүлж байна.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа