Ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшихээр болжээ. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатар өнөөдөр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа тодорхой мэдээлсэн байна.
Ц.Оюунбаатар “Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж л таараа шүү дээ. Нэр дэвшихэд ямар нэгэн хаалт байхгүй. Хэрэв ямар нэгэн хаалт гаргаж тавибал Монголын ард түмэн эсэргүүцнэ. Манай намд нэр дэвших өөр хүмүүс хангалттай бий. Сонгуулийн өмнө нэр дэвшинэ гэж байгаад сонгууль дөхөхөөр болиулдаг. Тэгж хэлмэгдүүлдгээ болих хэрэгтэй байхгүй юу. Айж суухаа болиод өрсөлдөх хэрэгтэй. Зөвшилцөөд ажиллах хэрэгтэй. Зөвшилцөл гэдэг бол хэлмэгдүүлсэн нь уучлал гуйгаад, хэлмэгдсэн нь гоморхолгүй ажиллах ёстой. Түүнээс өөр гарц Монгол Улсад байхгүй” гэжээ.
Түүний хувьд мэдээж өрсөлдөгч ихтэй. Одоогийн байдлаар МАН-аас М.Энхболд, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нарыг нэр дэвших магадлалтай гэх таамаг бий. Харин Ардчилсан намаас Н.Алтанхуяг, Г.Батхүү, Х.Баттулга, Э.Бат-Үүл нарын нэр дуулдаж буй.
Гэхдээ түүний ялтайд тооцогдох хугацаа энэ оны наймдугаар сард дуусна. Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болно. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь ял, шийтгэлгүй, урьд өмнө нь ял авч байсан бол ялгүйд тооцогдсон байх ёстой байдаг. Дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулиар бас л энэ тухай маргаан дэгдсэн. Нэг хэсэг нь ялтай, нөгөө хэсэг нь ялгүй гээд л. МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшинэ гэдэг нь албан бус байдлаар нийтэд зарлалаа. Тэгэхээр энэ маргаан дахиад л гарах нь тодорхой болж байна.
24tsag.mn
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа