Анд нөхрийн үерхэл гэдэг агуу зүйл гэдгийг харуулсан нэгэн үйл явдал улс төрөөр амьсгалсан энэ үед тохиож байна. “Хар сарнай” хамтлагийн дуучин С.С.Амармандах Нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргийн 22 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Мөнхбаатарыг дэмжиж байгаа талаар урд нь бид мэдээлсэн билээ. Тэгвэл дуучин Амараа өнөөдөр нийслэлийн Налайх дүүрэгт анд найзынхаа сонгуулийн сурталчилгааны ажилд өөрийн биеэр идэвхтэй оролцож байгаад бидний папараци дуранд өртлөө.
Тэрээр Налайх дүүргийн бүхий л хороо, уурхай, үйлчилгээний төв, дэлгүүр, бөөний төв, зах, төв талбай, Онцгой Байдлын Ерөнхий Газар зэрэгт бүтэн өдөр ажиллажээ.
Энд нэг зүйлийг онцлоход сонгуулийн сурталчилгааны тараалтын хуудсыг оюутан, залуус л гүйцэтгэж “ойр зуурын” мөнгөөр ажилладаг. Тэгвэл Монгол омогшил, эх оронч сэтгэлгээ, үндсэрхэг үзэл, мөнх хөх тэнгэрээ магтан дуулдаг дуучин маань өөрийн найз, нэр дэвшигч Б.Мөнхбаатарынхаа төлөө жирийн иргэд дунд орж, найзынхаа талаарх мэдээллийг Налайх дүүргийн ард иргэдэд танилцуулж явлаа. Дуучин Амарааг олон нийт тун талархалтай хүлээн авч, Б.Мөнхбаатарын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар яриа өрнүүлж, дурсгалын зургаа хамт татуулсан юм. Анд нөхрөө гэсэн сайхан сэтгэлийн үзүүрт нэр дэвшигчийг амжилт, ялалт хүлээж буй нь тодорхой.
Б.Анчиймаа
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь