Өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн их, дунд багтаамжийн автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчино. Өөрөөр хэлбэл иргэд нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар хөлсөө төлж зорчих юм.
Карт ашиглаагүй болон үйлчилгээний төлбөрөө төлөөгүй зорчигчийг хуулийн дагуу 1000-5000 мянган төгрөгөөр торгох аж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 451 цэгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд карт цэнэглэх, борлуулах цэгийн тоог 500-д хүргэх юм байна.
Мөн сарын турш хязгааргүй зорчих эрхтэй карт (Том хүн-25000төгрөг, хүүхэд-8000төгрөг) шинээр худалдаанд гарсан бөгөөд ИРГЭД тухайн картуудыг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хэрэглэгчийн төв болон Дүнжингарав, Мишээл, Драгон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс авах боломжтой юм. Түүнчлэн “ХААН” банкнаас гаргасан нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглах боломжтой “СИТИ ПАСС” карт, Юнителийн хэрэглэгчид “NFC” сим карт ашиглан гар утасныхаа сим картыг солиулан нийтийн тээврээр зорчиж болно.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа