Иргэнээ сонсох 11-11 төв Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг шалгуулах, хувьчлуулах асуудлыг онцлох сэдэв болгосон. Энэ хугацаанд иргэдээс хэд хэдэн ноцтой мэдээлэл ирсэн байна. Тухайлбал, 2016 оны нэгдүгээр сараас Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал өөрийн доор ажиллах 21 захиралтай Нэмэлт цалин урамшуулал олгох гэрээг байгуулсан. Үүний дүнд нийт 20 тэрбум 83 сая төгрөгийг урамшуулал нэрээр удирдлагууд нь хувааж “цохьсон” байна. Мөн 2016 оны 12 сарын 9-ны өдөр Х.Бадамсүрэн захирал анхны тушаалаа гаргаж, 300 сая төгрөгөөр “Таван богд” группээс Лексус 570 маркийн автомашин Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөө худалдан авсан байна. Түүнчлэн өөрийн амьдрах байрандаа буюу 2-р хорооллын 11-р байрны 27 тоотод 24,6 сая төгрөгөөр супер засвар хийлгэсэн аж. Эдгээр мэдээллүүдийг баримт нотолгоотой нь хавсаргаж, төрийн гурван өндөрлөгт хандсан албан бичиг Иргэнээ сонсох 11-11 төвөөс өргөн барих гэж байгаа гэлээ.


Эх сурвалж: Breakingnews.MN
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно