Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Энэ удаагийн сонгуулиар намуудаас хэн хэн нэр дэвших нь тодорхойгүй. Хуулиараа намууд нэр дэвшигчдээ ирэх тавдугаар сард тодруулах ёстой байдаг.
Тэгвэл МАХН-аас УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг нэр дэвшинэ гэх мэдээлэл цацагдсан. Энэхүү мэдээллийг МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү үгүйсгэсэн юм. Харин С.Ганбаатар МАХН-аас нэр дэвших санал тавьбал татгалзахгүй гэсэн.
Гэхдээ энэ мэдээлэл ор тас худал мэдээлэл биш бололтой. Учир нь МАХН-аас зохион байгуулж буй “Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлт” хэлэлцүүлэгт Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Босоо” хэмээх Ганбаатар нар хүрэлцэн иржээ. Ингэхдээ тэд зэрэгцэн суусан нь С.Ганбаатар МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна.
Юутай ч МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Босоо” С.Ганбаатар нар ил цагаанаар хэлхэлдэж эхэллээ.
Б.Анир
Эх сурвалж: Shuurhai.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа