АРД ТҮМЭН ЦӨХӨРЧ ДУУСААД, УУРСАЖ ЭХЭЛЛЭЭ!


Завхан аймгийн Идэр суманд төрийн албан хаагч эмэгтэй МАНАН-гийн бий болгосон зохиомол талцлаас болж өөрийгөө шатаан егүүтгэсэн хэрэг гарав. Талийгаач нөхөр, хоёр хүүхэдтэй ажээ.

 

Талийгаач 48 настай байсан. Завхан аймгийн Идэр сумандаа 28 жил ажиллажээ. Гэтэл орон нутгийн сонгуулийн дараа шинээр томилогдсон өөр намын дарга түүнийг ажлаас нь чөлөөлж, өөр хүнийг оронд нь томилжээ. Өөрөөр хэлбэл, түүнийг намын харьяаллаас болж ажлаас нь халсан байна. Ажлаасаа халагдах тушаалаа авсан тэрээр сэтгэл санаагаар унаж шөнө болгон халууран нойргүй хонож байжээ.

 

Талийгаач банкинд 15 сая төгрөгийн цалингийн зээлтэй, хүүг нь тооцвол бараг 22 сая төгрөг болсон байжээ. Хоёр хүүхдийн нэг нь тусдаа гарсан. Нөгөө нь оюутан. Гэрээсээ ганцаараа тогтмол цалинтай ажил хийдэг. Нөхөр нь ойр зуурын мод түлээний ажил хийн амжиргаагаа залгуулдаг байсан байна. Гэтэл ажлаасаа халагдсан өр зээлтэй түүнд том дарамт болж байсан бололтой.

 

Ингээд тэр өдөр 03 цагийн үед эмэгтэй нөхөртөө “Бие засаад ирье ” гэж хэлж гэрээсээ гараад байшингийнхаа ард өөр рүүгээ бензин цацан амиа хорлосон байна.

 

Ийнхүү МАНАН-ийн бий болгосон талцлаас бол Монголын нэг иргэн амиа алдлаа. Харин энэ сарын 29-нд Завхан аймгийн Идэр сумын иргэд эмэгтэйн төлөө жагсаал зохион байгуулсан байна. Тэд Монголыг идэж буй намын талцлыг зогсоохыг шаардаж байна.

 

Эх сурвалж: Gashuun.MN