“Дүү минь”, “Хайрын солонго”, “Миний л хайр”, “Амжилт хүсье”, “Миний найз”, “Ээжийгээ зүүдэллээ”, “Амьдрал” хэмээх олон хит дууны эзэн уран бүтээлч, эх үрсийн элч дуучин ноён Бондгор арван жил урлагт хийсэн бүтээснээ тайлагнах анхны бие даасан тоглолтоо ирэх сарын 15-нд зохион байгуулахаар болжээ.
Урлаг уран сайхнаас гадна нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандивын тоглолт, сайн үйлсийн аянд түүчээлэн оролцдог тэрбээр хамгийн сүүлд “Нэмнээ” аянг зохион байгуулж, Шадар сайдад 3500 ширхэг нэмнээ хүлээлгэн өгч, өвөлжилт хүндэрсэн аймаг сумдын малчдад маш том дэмжлэг үзүүлснийг уншигчид санаж буй биз. Энэ мэт олон ажилд манлайлан оролцдог Ноён Бондгорын анхны тоглолт үзэгч, сонсогчдынх нь хувьд хүлээлт үүсгээд байгаа бөгөөд дэлхий сараар, тэнгэр нараар дүүрдэг бол Бөхийн өргөө ноён Бондгороор дөрөвдүгээр сарын 15-нд дүүрэх нь. Түүнд амжилт хүсье.
PAPARATSI.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа