Энэ оны төгсгөл гэхэд эдийн засаг гайгүй болчихно гэж Сангийн сайд уг нь хэлж байсан даа. Тэгвэл тэрбээр энэ удаа өөрийг хэлжээ. “Эдийн засгийн бүтэц хангалттай төвшинд байхгүйгээс валютын хомсдолд орж өрийн дарамтад орох нөхцөл өндөр байгаа” хэмээн тэр хэлжээ. Уг нь бол энэ нь үнэнд илүү ойр үг байх л даа. Түүнчлэн тэрбээр “Олон улсын валютын сантай урьдчилсан байдлаар хөтөлбөрөө тохирсон. Эдийн засаг хүндэрлээ гээд байнга валютын сангаас дэмжлэг авч хөгжинө гэж байхгүй. Тиймээс эхний ээлжинд эдийн засгийн бүтцээ өөрчлөх шаардлагатай. Эдийн засгаа солонгоруулахын тулд уул уурхайн бус экспортыг дэмжихээс өөр аргагүй. Энэ бодлогыг цогцоор нь хэрэгжүүлж эхэлж байна. Эхний ээлжинд Дэлхийн банктай хамтраад экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлж байна. Дэлхийн банктай хамтраад 20 орчим сая.ам доллараар санхүүжүүлнэ. Үүний есөн сая ам.доллараар нь экспортын даатгалын бүтээгдэхүүн бий болгоно. Аж ахуйн нэгжүүдэд юу дутагдаж байгааг судална. Гадаад зах зээлд гарахад нь чадавхын дэмжлэг үзүүлэх юм. Үр дүнг урьдчилж хэлэхэд хэцүү. Гэхдээ хичээж байна. Ямар ч бүтээгдэхүүн хамаагүй экспорт хийж байгаа бүх аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ. Бизнес эрхлэгчдийг Хөгжлийн банк, шинээр байгуулагдаж байгаа хөдөө аж ахуйн давхар даатгал корпораци дээр байгаа шинэ бүтэц дээр экспорт хийж болох бүх судалгааг гаргаж, нөхцөл боломж баримжаа гаргая гэсэн тооцоотой ажиллаж байна.” хэмээн ярьжээ. За харин долоон төрлийн татварын нэмэгдлийн асуудлаар хэлэхдээ “Долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх саналыг төсөвт оруулсан. Улсын Их Хурал Засгийн газрын өргөн барьсан хувилбарыг дэмжинэ гэж итгэж байгаа. Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх, автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэхээр тусгасан.Мөн суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх, нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авахаар заасан.” гэхчлэн ярьжээ.
Сайд уг нь сангийн хөтөлбөрт хамрагдахаар болсон талаарх мэдээллийг анх өгөхдөө их л өөдрөг хэлж ярьж байсан. Тэгвэл тэр эргээд л тааруухан амлаад эхэллээ. Энэ Сангийн сайдын амыг уу?
Эх сурвалж: Шуурхай.мн
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өнөөдрөөс эхэллээ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа
ШҮҮХ: 2 настай дагавар хүүгээ “Машин бохирдууллаа“ хэмээн амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан Э.Түмэнцогтод 22.6 жилийн хорих ял оноолоо