Бөхчүүд улс төрд тэнцэхгүй байлаа ч ард түмний таалалд нийцнэ. Энэ нь намд ашигтай. Дархан аварга Б.Бат-Эрдэнийг анх парламентын сонгуульд өрсөлдөхөд итгэж, эргэлзэхийн дундуур хүлээж авч байсан иргэд ч тэр, улс төрчид ч тэр одоо нэгэнт танай намын бөх, манай намын бөх гэж алдар, цолоор нь эрэмбэлэх хэмжээнд хүрчээ. Үүнийг шууд буруутгах аргагүй. Бөхчүүд дунд боловсрол, мэдлэгээ дээшлүүлж, улс төр, бизнесийн өрөгт сайн нүүдэл хийж яваа хүн цөөнгүй.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /Хуучнаар Үндэсний зөвлөлдөх хороо/-ны сунгаанаас гэхэд бөхчүүд улс төрд хэрхэн хөрвөх болсныг тодхон харж болохоор байна.
Ардчилсан намын дотоод сунгаанд олимпийн аварга Н.Түвшинбаяр, сүмогийн их аварга Д.Дагвадорж, Кёкүшюзан Д.Батбаяр, арслан Д.Азжаргал нарын бөхчүүд нэр дэвшжээ.
Улсын наадамд үзүүрлэж явсан, улсын арслан Д.Азжаргал Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын даргад Кёкүшюзан Д.Батбаяртай өрсөлдөнө.
Түүнчлэн аймаг, дүүргийн намын даргын сунгаанд Өмнөговь аймагт “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал, аймгийн арслан Р.Сэддорж, Булган аймагт самбо бөхийн дэлхийн аварга, аймгийн арслан Б.Ариун-Эрдэнэ, Хан-Уул дүүрэгт аймгийн арслан Р.Дамдин нарын бөхчүүд нэр дэвшээд байна. Тэд сонгуульд ялбал, нам, дүүргийнхээ намын хороог удирдана.
Мөн Үндэсний бодлогын хорооны гишүүний чөлөөт суудалд самбо бөхийн Дэлхийн аварга, Гавьяат тамирчин, АН-ын лидерүүдийн нэг Х.Баттулга тэргүүтэй хэд хэдэн бөх мөн нэр дэвшжээ. Тэдний дунд Булган аймагт нэр дэвшсэн олимпийн аварга Н.Түвшинбаяр, Архангайд өрсөлдөх улсын харцага Мишкагийн Батжаргал, Төв аймагт хүч үзэх улсын начин Ц.Гэрэлт-Од нар багтаж байна.
Харин их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн хувьд Үндэсний бодлогын хорооны залуучуудын суудалд горилон, төрсөн нутаг Өвөрхангай аймагтаа нэр дэвшиж байгаа.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох дотоод сонгууль дөрөвдүгээр сарын 2-нд орон даяар зэрэг явагдана.
Улс төрд хөл тавих нь нэгэнт тодорхой болсон, зарим нь бүр Их хуралд өрсөлдөж үзсэн Ардчилсан намын эдгээр эрчүүд ирэх парламентын сонгуульд Ардын намын аварга Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, А.Сүхбат нартай мөр зэрэгцэн “цоллуулах”-ыг хэн мэдэх билээ.
Эх сурвалж: NEWS.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа