Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн жагсаал гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл өдөр бүр үргэлжилж байна. Тэд авлигач, оффшорчин улс төрчийг энэ улсад Элчин сайд хийхээр ирснийг эсэргүүцэн жагсаж байгаагаа уриа лоозонгоороо илэрхийлж буй.
Өнгөрсөн лхагва гаригийн 19:00 цагийн үед тус улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэд Элчин сайд С.Баяр уулзлаа. Уг уулзалтын эхэнд Элчин сайд С.Баяр тус улсад ажиллаж амьдарч буй иргэдийн аж амьдралтай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн байна. Үүний дараа тэрээр иргэдийн сонирхож буй асуултад хариулт өгч, өөрийн байр суурийг илэрхийлжээ.
-МИНИЙ ХУВЬД ЭМЗЭГЛЭЭД, ЭГДҮҮЦЭЭД, ДУРГҮЙЦЭЭД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ-
С.Баяр: -Гадаадад байгаа зарим иргэд манай Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж байна. Тавьж буй шаардлага нь лоозон дээр бичээстэй юм шиг. Юм шиг гэдэг нь жагсаалын зорилгыг би тийм сайн ойлгоогүй. Яг ямар хүсэлт, зорилго, санал тавиад байгаа юм бэ, уулзах уу гэхээр уулзахгүй гээд. Гадаа барьсан самбар зэрэг нь шинээр томилогдсон Элчин сайдыг авлига хээл хахууль авсан гэх утга агуулгатай.
Тэр талаар лавлаж тодруулах, миний талаар юм чинь надаас асууж лавлах юм байна уу гэтэл байхгүй л гэсэн. Миний хувьд үүнд эмзэглээд эгдүүцээд, дургүйцээд байгаа юм хувь хүнийхээ хувьд байхгүй. Би улс төрийн үйл ажиллагаанд оролцоод олон жил болж байна. Нөгөө талаас Монголдоо ийм үйл явц болж байвал би тоохгүй. Гадаадад байгаа Элчин сайдын яамны үүдэнд ийм юм зохион байгуулаад байхад дуугүй сууж боломгүй байна.
Бас нэг шуурхай хэлэх зүйл нь манай Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ирэх бямба гаригт хилийн чанадад байгаа монголчуудын төлөөлөлтэй уулзах гэж байна. Тэрэн дээрээ хүмүүсийн санал гомдлыг авъя гэсэн зорилготой байгаа юм билээ. Их Британид байгаа монголчуудад тулгамдаж буй асуудал их байгаагийн нэг нь Элчин сайдын яамны гадаа болж буй энэ жагсаал учраас энэ хүсэлтээ дамжуулах боломж байгаа гэж харж байна.
Санжийн Баяр гэдэг хүнийг Монголын төр Элчин сайдаар томилж явуулсан учраас асуудлыг Монгол төр шийднэ, би өөрөө шийдэхгүй. Нөгөө талаас гудамжинд жагссанаар энэ Лондонгийн гудамжинд шийдэгдэхгүй. Үдийн цайгаараа хоёр цагийн зөвшөөрөл авсан бололтой, үүгээр явж байгаа англичуудад “Энд нэг ийм нөхөр суудаг, үүнийг буцаана” гэж хэлээд.
Төрийн томилгоог Лондонгийн гудамжаар явж байгаа Жон өвгөн, Жэн эмгэн шийдэхгүй, Монголын төр шийднэ. Иймд та бүхэн бямба гаригт болох уулзалт дээр товч хүсэлтээ бичиж явуулаарай гэж хүсэх байна. Би өөрөө өөрийгөө асуултай нь биш. Та бүгд, урилгыг минь хүлээн авсан нөхөд надад тийм туслалцаа үзүүлбэл сайн байна” гэлээ.
Мөн тэрээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуулт, ОХУ-ын Элчин сайдын яамнаас илэрсэн казино, Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудал, УИХ-ын гишүүн асан Г.Уянгын дэлгэсэн баримт зэрэгт дэлгэрэнгүй тайлбар өгсөн байна. Элчин сайд С.Баярын иргэдтэй уулзсан дэлгэрэнгүй яриаг ЭНД ДАРЖ үзнэ үү.
ЯРИЛЦЛАГА: Г.Ичинхорлоо: С.Баяр гуай нэр цэвэр гэдгээ Монголын ард түмэнд харуулчихвал миний эсэргүүцэл дуусна ЭНД ДАРЖ үзнэ үү.
Эх сурвалж: Medee.MN
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна