Арван нэгэн настай жаал хүү амьдралын амтыг ч мэдэрч амжилгүй, аав ээжийгээ орхин оджээ. Дутуу, хатуу энэ хорвоод дур сонирхолдоо хөтлөгдсөн нь хүүгийн буруу биш. Харин түүний амиар “наадам” хийж, зугаагаа гаргаж, зузаарч байгаа хүмүүсийн балгаар нэгэн сайхан гэр бүлийн элэг нь эмтэрч, нэгэн сайхан үрээ Монгол улс алдлаа. Тэр ирээдүйд эрдэм, мэдлэгээр өөрийгөө чимэж, эх орон, нутаг усандаа алдраа цуурайтуулж, эвийлж өсгөсөн ижий аавынхаа ачлалыг хариулах ч байсан юм билүү... Даанч балчираараа хорвоог орхисон давилуун хүүгийн амийг хэнээс нэхэх вэ? Хэзээ нэг хүүхдийн амиар бус хүлгийн шандсаар наадах вэ. Зүлгэн дээр морио уяаад зүгээр нэг уралдуулах вэ?
Энэ сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд “Амар-Амгаланг эрэлхийлэгч майдар хийд”-ийн "Майдар эргэх ёслол" гэх шашны зан үйл болжээ. Үүнийг тохиолдуулан нутгийн иргэд хурдан морины уралдаан зохион байгуулах үеэр 11 настай хүүхэд мориноос унаж, улмаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Энэ үеэр гурван насны морьд уралдуулсанаас соёолон насны морь унаж байсан хүүхэд ийн харамсалтайгаар амиа алджээ. Тус уралдааныг зохион байгуулсан нутгийн удирдлагууд албан ёсны зөвшөөрөлгүй уралдаан хэмээн арьсаа хамгаалж байгаа ч уралдааныг зохион байгуулсан, оролцсон хүмүүсийг цагдаагийн байгууллагаас шалгаж, эрүүлийн хэрэг үүсгэснийг эх сурвалжууд мэдээлж байна. Хүү морь гарааны төхөөрөмжид толгойгоо цохиулаад улмаар мориноосоо унаж бэртжээ. Түүнийг бэртэнгүүт тус сумын яаралтай тусламжийнхан шууд аймгийн төвд хүргэж, хоёр удаа хагалгаанд орсон ч тархины бяцралттай байсан тул ухаан орохгүй байсаар хорвоог орхижээ.
Ийнхүү Монгол улс хурдан морины уралдаанаас болж дахин нэг бяцхан иргэнээ алдчихлаа. Хууль зүйн доктор О.Мөнхсайхан “1996-2006 онд 17 хүүхэд, 2006-2008 онд 2 хүүхэд, 2012-2014 онд 6 хүүхэд хурдан мориноосоо унаж амь насаа алдсан байх бөгөөд бусад оны мэдээлэл олдохгүй байна. Олдсон энэ мэдээллээс харахад доод тал нь 25 унаач хүүхэд амь насаа алдаад байгаа бөгөөд жил бүр дунджаар хоёр хүүхэд мориноос унасны улмаас амиа алддаг” гэсэн тооцоог гаргажээ. Харамсалтай нь 11 настай хүүгийн алтан амь энэ тоог дахин нэгээр нэмчихлээ. Энд хэн буруутай вэ.
Тэд л хуулийг хэрхэн гууль болгодгийг биеэрээ үзүүлж, тогтоолоороо харуулсан. Шүүхийн шийдвэрийг ямар уран аргаар зөрчиж, тайлбарлаж болохыг хэвлэлээр нэг тараасан. Засгийн газрын тэргүүн нь, салбарын сайд нь хуулиа зөрчиж хурдан морины уралдаан зохион байгуулаад байхад энгийн иргэд яагаад болдоггүй юм гэх мунхаглалыг тэд л төрүүлсэн.
Дээрээ хөлөө олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг. Тиймээ, Шүүх нь ч, хүний эрхийн байгууллагууд нь ч хурдан морины уралдааныг өвөл, хаврын хүйтний үед зохион байгуулахгүй байх шийдвэр, хүсэлт, дүгнэлтийг удаа дараа гаргасаар байтал хуулиа уландаа гишгэн, уралдааны товыг гаргасан Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат, Монголын Уяачдын холбооны тэргүүн, УИХ-ын дарга М.Энхболд нараас 11 настай хүүгийн амийг нэхэж байна. Тэд л хуулийг хэрхэн гууль болгодгийг биеэрээ үзүүлж, тогтоолоороо харуулсан. Шүүхийн шийдвэрийг ямар уран аргаар зөрчиж, тайлбарлаж болохыг хэвлэлээр нэг тараасан. Засгийн газрын тэргүүн нь, салбарын сайд нь хуулиа зөрчиж хурдан морины уралдаан зохион байгуулаад байхад энгийн иргэд яагаад болдоггүй юм гэх мунхаглалыг тэд л төрүүлсэн. Хэрвээ хэдхэн хүний эрх ашгийг хамгаалсан Дүнжингаравыг, Хөвсгөл, Говь-Алтай аймагт болсон Хаврын бүсийн уралдааныг хориглочихсон байсан бол 11 настай хүү өнөөдөр эрүүл саруул, эмээ өвөө эрхэлж, ээж аавдаа тусалж, эрдэм мэдлэгийн өргөөндөө суралцаад явж байх байсан ч юм билүү, хэн мэдлээ. Үхтэл үр харам гэдэг шүү дээ.
Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын дарга О.Алтансүх “Хууль бусаар хурдан морины уралдаан зохион байгуулж, хүүхдийн аминд хүрсэн хүмүүсийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа” гэлээ. Тэгвэл Хөвсгөл, Дундговь, Говь-Алтайн хурдан морины уралдааны үеэр 23 хүүхэд унаж, дөрөв нь гэмтэл авсан, “Дүнжингарав” уралдааны үеэр нийт 31 хүүхэд мориноос унаж тэдний хоёр нь гэмтэл авсан. Эдгээр хуулиар хориглосон уралдааныг зохион байгуулж, 54 хүүхдийг гэмтээж, эрүүл мэндээр нь тоглосон хариуцлагыг хэн хүлээж байна вэ. Цагдаагийн байгууллагаас Ж.Эрдэнэбат, М.Энхболд, П.Сэргэлэн, Н.Номтойбаяр нараас хэнийг дуудаж байцаав???
Хууль хэрэглээд гарсан шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр бол хуультай адил үйлчилдэг. Шүүхийн шийдвэр гармагцаа хүчинтэй бөгөөд үүнийг хэн бүхэн заавал биелүүлэх учиртай. Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2-т “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” гэсэн учраас Засгийн газар шүүгчийн захирамжийг биелүүлэх үүрэгтэй.
Харамсалтай нь, “Хаврын болон Зуны уралдааны товыг баталсан” Засгийн газрын тогтоол нь “Бага насны хүүхдүүдийн эрүүл мэнд, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байх тул” дээрх хэсэгчлэн түдгэлзүүлэх нь зүйтэй гэх шүүгчийн захирамж гарсаар байтал олон уяачдыг багтаасан, ашиг сонирхлын зөрчилтэй Засгийн газар үүнийг үл тоож, уралдаан явуулахыг зөвшөөрч, улмаар уралдааны үеэр 54 хүүхдийг эрүүл мэндээр хохирчихоод хариуцлага хүлээхгүй байсаар л байх уу. Ноёдууд хуулийг яаж ч хэрэглэж болно гэдгийг харуулсаар л байх уу...
Амьдрал гэж юу болохыг, 18 нас гэж ямар нас байдгийг, аав болох мэдрэмж ямар агуу гэдгийг мэдэр ч амжаагүй 11 настай жаал хүүгийн амийг Ерөнхий сайд Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нараас нэхэж байна!!!
24tsag.mn
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна