Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан, ахлагч 33 настай Б гэх залуу энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө буюу цэргийн баярын орой нэгэн эмэгтэйг хутгалж, хүнд гэмтэл учруулжээ. “Гэрт дайрч орж ирээд хутгаллаа” гэсэн дуудлага мэдээлэл Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ.
Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад сэжигтэн этгээд хохирогч эмэгтэйн зүүн эгэм рүү хутгалж, уушгийг нь гэмтээсэн байжээ. Хохирогч эмэгтэй Цэргийн төв госпитальд эмчлүүлж буй юм байна. Харин сэжигтэн Б-г өнгөрсөн ням гаригт албадан саатуулах төвд хорьжээ. Тэрбээр хүн хутгалах үедээ согтуу байсан аж.
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана