Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг шиг нийгийн хариуцлагынхаа хүрээнд олны танил эрхмүүд ажил, уран бүтээлийнхээ зав зайгаар нэгддэг уламжлал манайд хэдийнэ тогтжээ. Түүний хамгийн сүүлийн жишээ нь хошин урлагийн жүжигчин Б.Отгонтуяа “САЙХАН БҮСГҮЙ” фэйсбүүк группийнхэнтэй хамтран Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн иж бүрэн засвар хийж өгчээ. Уг ажилд иргэдийн хандив тусламжаар нийт найман сая гаруй төгрөг цугларсан бөгөөд цонхыг нь сольж, ариун цэврийн өрөөг бүрэн шинэчлэн өчигдөр хүлээлгэн өгсөн байна.
Санаж буй бол өнгөрсөн жилүүдэд жүжигчин И.Одончимэг Улаанчулуутын хогийн цэгт амьдарч байгаа хүүхдүүдийг сурч боловсрох сургуультай болгох санаачилга гарган хандив цуглуулан, ажиллаж байсан бол Жүжигчин Г.Ундармаа улсын гурван эмнэлгийн хүлээлгийн өрөөг өөрийн санаачилга, найз нөхөд, сайхан сэтгэлт хүмүүсийн хандив тусламжаар тохижуулан хүлээлгэж өгч байсан билээ.
Сэтгэл чиглэвэл, явдал чиглэнэ гэдэг. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
PAPARATSI.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа