Шинээр нээлтээ хийж буй уран сайхны кино болон урлаг соёлын бусад үзвэр үйлчилгээнээс нэг алхам хойно явдаг орон нутгийн үзэгчдэд уран бүтээлчид ямагт өөрсдийн бүтээлээ цаг алдалгүй хүргэхийг зорьдог. Гэвч уран бүтээлчдийн энэхүү сэтгэл зүрхийг мохоож байгаа ганц үйлдэл нь орон нутгийн “Соёлын төв” болон “Хөгжимт драмын театрууд” болж байна.
Дорнод аймгийн “Хөгжимт драмын театр”-ын удирдлагууд заалныхаа түрээсийг тогтмол болгон нэмсэн сурагтай. Тодруулбал: Хөдөө орон нутгаар явдаг тоглолт, хошин шиг, уран сайхны кино тухайн соёлын байгууллагад орлогын 20-25 хувь тохиролцон уран бүтээлээ толилуулдаг. Тэгвэл Дорнод аймгийн “Хөгжимт драмын театр” нэг удаагийн тоглолтын цагийн түрээсийг тогтмол болгож уран бүтээлчдэд дарамт үзүүлж эхэллээ. Өөрөөр хэлбэл Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын заалны түрээсийн босгыг давж чадахгүй бол ямар ч шилдэг уран бүтээл гарахгүй, тоглогдохгүй болж байна. Энэ бол үндсэн зорилгоо бизнес болгон ашиглаж буй удирдлагуудын шийдвэр аж. Угтаа бол орон нутгийн иргэдээ соён гэгээрүүлж байх ёстой байгууллага нь үүргээ умартаж мөнгөний хойноос улайран хөөцөлдөх болсон байна.
Дорнодчууд маань ийнхүү соён гэгээрэх, үзвэр үйлчилгээг төдийлөн авах боломжгүй болж эрхээ хязгаарлуулж буй нь тод жишээ энэ болж байна. Үүнд харьяа байгууллагууд хяналт тавьж учрыг нь олж хужрыг нь тунгаахгүй бол орон нутгийн иргэд үзэх үзвэргүй болох нь дээ.
Эх сурвалж: Жиргээ.мн
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа