Өнгөрсөн амралтын өдөр “Эр цэргийн баяр” болж өнгөрсөнтэй холбогдуулан “Hero энтертайнмент”-ийнхэн “Монгол тулгатны 100-н эрхэм” нэвтрүүлгийнхээ ээлжит дугаарыг үзэгчиддээ өргөн барив. Дугаарын зочин хойморт УИХ-ын гишүүн, МУ-ын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ оролцсон билээ. Тус нэвтрүүлгийг Б.Лхагвасүрэн, Н.Сувд, Жанцаноров гуайгаас гадна Х.Баттулга хөтөлж харагдсан. Харин өнгөрсөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнийг өрсөлдөж байх үеэр Х.Баттулга: “Бид хоёр багын найзууд. Би 18-тай, Бат-Эрдэнэ 19-тэй шигшээд орж байсан. Намтар бол худлаа шүү. Орос, англи хэл байхгүй ээ. Хүн намтраа буруу бичээд ирэхээр л асуудал байхгүй юу. Үнэнээ л бичих хэрэгтэй шүү дээ.
Бөх барилдаж байгаад сургуульд сурна гэж байдаггүй юм. Би чинь их сургуульд зургаан удаа орсон хүн. Хамгийн удаан суусан нь нэг сар. За бүтэхгүй юм байна гээд больсон.
Бат-Эрдэнэ болохоор барилдаж байх үедээ суралцсаар байгаад хууль зүйн ухааны доктор болчихсон явж байгаа юм. Би Бат-Эрдэнийг муулаад байгаа юм биш” гэх зэргээр зад шүүмжилж байсан байх юм. Харин өнгөрсөн амралтын өдөр хүрдэг “Монгол тулгатны 100-н эрхэм нэвтрүүлэг”-ээр мань хоёр сайхан дурсамжаа сэргээж, бие биедээ урмын үг хайрлаж байгаа харагдана лээ. Эр хүний замын хүзүү урт гэдэг энэ биз.
PAPARATSI.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа