Дөрвөн настай охиныхоо амь насыг хохироосон хэрэгт Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг буруутган ял оноогоод байгаа билээ. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын тов гаргаж, тэднийг өнөөдөр шүүх гэж байна.
Г.Маралмааг дагавар охиноо зодож, биед нь хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хөнөөсөн хэмээн үзэж 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Т.Цогт 24 жилийн хорих ял оноосон юм. Гэвч давж заалдах шатны шүүхээс Г.Маралмаагийн ялыг хэвээр үлдээж, Т.Цогтын хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Харин уг шийдвэрийг эсэргүүцсэн Г.Маралмаа гомдол гаргаснаар Т.Цогтыг дахин саатуулсан юм. Тодруулбал, Т.Цогтыг уг хэрэгтэй холбоотой шинэ баримтуудыг хуулийн байгууллагад өгсөн гэх.
Юутай ч УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ хэрэгтэй холбоотой шинэ баримт олдсон хэмээн дахин сэргээж, нягталж шалгасан. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан учраас хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана