Албан бичгийг арай ч ийм алдаатай бичиж болохгүй биз. Тодруулбал “Утааны эсрэг ээж аавууд” төрийн бус байгууллагынхан ээлжит жагсаалаа гуравдугаар сарын 18-ны бямба гаригт зохион байгуулахаар төлөвлөж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ханджээ. Уг хүсэлтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр боломжгүй гэдэг хариу өгсөн албан тоотод олон алдаа гаргасан нь шүүмжлэхэд хүргэж буй юм.
Гурван өгүүлбэртэй тус албан тоотод гурван ч алдаа гарчээ. “2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн” гэж он алдаж бичсэн, “давхцаж”, “боломжгүй” гэдэг үгүүдийг үсэг орхин алдаж бичжээ. Туслах, нарийн бичгийн боловсруулсан албан бичиг холбогдох мэргэжилтнээр хянагдаж, дарга гарын үсэг зурах учиртай. Гэвч төрийн албан хаагчид ажилдаа хариуцлагагүй ханддаг, бичиг үсгийн боловсрол тааруу байна гэж дүгнэхэд хүрч байна. Социализмын үед байсан бол өчиггүй халагдах албан бичиг бичсэн НЗДТГ-ынхаа даргад хотын дарга ямар хариуцлага тооцох бол.
PAPARATSI.MN
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа