Hongkongfilmart –аас Монголын Павильоныг онцгойлон ярилцлага авлаа


2017 оны 03 сарын 13-16-ны хооронд зохион байгуулагдаж байгаа Азийн томоохонд тооцогдох Хонгконгийн кино маркетад Монгол улсыг төлөөлөн 100-аад кино уран бүтээлийг танилцуулахаар “Дижитал Агуулга” ХХКомпани оролцож байгаа юм.

 

Энэ өдрүүдэд Монголын кино уран бүтээлийг сонирхсон уулзалтууд их байснаас гадна Кино маркетын ерөнхий зохион байгуулагчид Монголын Павильоныг онцгойлон ярилцлага авсан нь Монгол кино олон улсын анхаарлыг татаж байгааг илэрхийлж байна.

 

Мөн Монголын баг бүрэлдэхүүн Контентын цаашдын чиг хандлага, Кино уран бүтээлд хэрхэн хөрөнгө оруулалт босгох тухай уулзалтуудад амжилттай оролцож байна.

 

Мөн Хонконгийн кино маркетын албан ёсны сэтгүүл дээр Монголын кино уран бүтээл болон Монголоос оролцож байгаа “Дижитал Агуулга”ХХКомпаний тухай мэдээлэл нийтлэгдсэн байна.