Хоёр сар гаруйн хугацаанд үргэлжлэн ялагчаа тодруулсан “MNTM” нэвтрүүлгийн хамгийн залуу бөгөөд хүчтэй оролцогчоор нэрлэгдэж цахим ертөнцийн од болсон Б.Ану-Үжин төгсгөлийн шоуны талаарх сэтгэгдлээ өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр “MNTM нэвтрүүлэг маань амжилттай өндөрлөлөө.Оролцогч бидний хувьд амьдралд маань шинэ хуудсыг нээсэн гайхалтай боломж байлаа. Миний хувьд энэ тэмцээнээс олж авсан хамгийн үнэтэй зүйл бол намайг ойлгосон намайг дэмжиж хайрласан маш олон олон хүмүүсийн ИТГЭЛ ХАЙР ДЭМЖЛЭГ юм. Илүү их зүйлийг хийж бүтээх болно. Энэ нэвтрүүлэгт сэтгэл зүрхээ зориулан ажилласан бүх хамт олонд маш их баярлалаа” гэсэн байна. Дашрамд дуулгахад Б.Ану-Үжин шууд нэвтрүүлгийн үеэр хэнийг ялагч болоосой гэж бодож байна гэсэн хөтлөгчийн асуултанд “Модель талаасаа ч, хувь хүн талаасаа ч Батцэнгэлийн Цэрэндолгорыг ялагч болоосой” гэж хүсч байна хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан.
Б.Ану-Үжингийн хувьд хаалтын шоун дээр хэд хэдэн удаа тайзан дээр гарч загварын агентлагуудын хувцасуудыг чадварлаг амилуулж чадсан билээ. Түүнд их амжилтыг хүсье.
PAPARATSI.MN
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана