Эмэгтэй эрэгтэй хүмүүс бие биенээ хайрлан хосын амьдралыг цогцлоон хэн хэнийхээ алдаа дутагдлыг засаж, хэлж ойлгуулах нь өв тэгш төрдөггүй хүмүүсийн хувь тавилан билээ. Хосууд төгс хамтын амьдралыг бүтээхийн тулд олон асуудлыг ухаалгаар шийдэж эр, эмийн зохицолдлогыг бий болгох нь нэн чухал юм. Ингээд охид бүсгүйчүүддээ дараах зөвөлгөөг хүргэе.
– Эрчүүдэд чалчаа хүүхнүүд таалагддаггүй. Учир нь орчлонгийн хов жив, өглөө босоод юу хийсэн, өдөр юу идэснээ ярих нь тэднийг залхаадаг гэнэ.
– Эрчүүд бол түрүүвч биш. Ихэнх бүсгүйчүүд нөхрөө мөнгөний уурхай мэтээр төсөөлж элдэв янзын санхүүгийн асуудлаар эрчүүдийн толгойг өвтгөж шаналгадаг. Энэ нь удаан үргэлжилбэл хосуудыг салгахад хүргэдэг.
– Араар тавихыг эрчүүд үзэж чаддаггүй гэнэ.
– Эхнэрээсээ бага цалинтай байх нь эрчүүдийг бухимдуулдаг гэнэ. Залуучуудын хувьд эхнэрээсээ бага цалин авах нь хосуудын хооронд хэрүүл үүсгэдэг байна.
– Араас нь үргэлж залгаж, мессэж илгээдэг бүсгүйчүүдэд эрчүүд дургүй байдаг аж. Учир нь эрчүүдийн хойноос хөөцөлдөх нь уснаас загасыг барих гэсэнтэй адилхан гэнэ шүү.
– Бүсгүйчүүд өнгө зүсээ алдаж эхэлбэл эрчүүдийн сонирхол буурч өөр нэгнийг хүсэх болдог. Хосууд хайрын холбоо үүсгэснээс хойш зөвхөн хоёр биенээ гэдэг тул бусдад ямар харагдах нь чухал биш болдог. Эмэгтэй нь жаахан л гоёх юм бол энэ хэнтэй уулзаж хаагуур явах гээд байна гэсэн бодол эрчүүдийн толгойнд орж ирэхвий гэсэн дээ бүсгүйчүүд өөрсдийгөө мартдаг нь яваандаа залуугийнхаа сонирхлыг нэг л мэдэхэд татахаа больсон байдаг.
OНЦЛОХ.МН
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь