“Эмоци”-ын тоглолт эрэлт ихтэй байна


Хошин урлагийн хамгийн отгон продакшны нэг "Эмоци"-ийн уран бүтээлчид шинэхэн уран бүтээлээ задлаад удаагүй байна. "Эмоци"-ийн эмоцлог залуус Мартын 8-ныг тохиолдуулан “Миний Топ Эхнэр” инээдмийн энтертаймент шоу тоглолтоо толилуулаад тав л хонож байгаа ч үзэгчдийн сэтгэлд хүрч тэднийг зорин очигсодын цуваа Тусгаар тогтнолын ордноос тасрахгүй байгаа гэнэ. Бүр хэдэн өдрийн тоглолтын тасалбар урьдчилж зарагдсанаас харахад үзэгчдийн дунд хүлээлт үүссэн нь тодорхой. Хэвшмэл байдлаас ангид байж, шинэлэг өнгө аяс, шилдэг үзүүлбэрүүдээрээ баясал, ухаарал, гуниг баярыг бэлэглэдэг “Эмоци”-ынхон энэ удаа ч фенүүдийнхээ урмыг хугалсангүй. Тоглолт өдөр бүр 19:00 цагаас “Тусгаар тогтнолын ордон”-д тоглогдох бөгөөд билетийг 1900-1617 утсаар холбогдож хотын хаана ч үнэгүй хүргүүлж авах боломжтой гэнэ.

 

 

PAPARATSI.MN