Аргагүй Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Ардын намын дарга, НИТХ-ын дарга гэсэн урт гуншинтай том дарга болсон хойно Ц.Сандуй сар шинээр төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх гуайн гэргийд очиж золгон хүндэтгэл үзүүлж, үүнийгээ ч твиттерт гайхуулахаа мартсангүй.
Харамсалтай нь байсгээд л асуудалд ороогдож, олны хэл аманд өртөж явдаг хотын удирдлагуудын нэг “МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Мөнхбат агсны гэргий Д.Даариймаа” хэмээн том андуурч жиргээд улс төрийн тогооныхон, сошиалынхны буузны хачир, амны зугаа болж хувирсан нь энэ аж.
60 тэрбумын бичлэг гэх дуулианд холбогдож олны анхааралд өртсөн Ц.Сандуй Жамбын Батмөнх агсныг Ж.Мөнхбат хэмээн андуурсан тухай сошиалынхан “ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатад долигонов уу”, “Ж.Мөнхбат мөнх наслах боллоо” гэхчлэн даажинтай жиргэцгээжээ.
Том андуурсан НИТХ-ын дарга алдаатай жиргээгээ бушуухан засаж амжсаныг ч хурц нүдтэй жиргээчид олзлоод амжжээ.
Үүнтэй нь холбогдуулж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Төрийн албанд зүтгэж байгаа залуус яаж гоё харагдах вэ гэж сэтгэлээ чилээх бус яаж ажлаа сайн хийх вэ гэж сэтгэлээ чилээдэг байгаасай” хэмээн жиргэсэн байна.

“
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа