Нийслэлийн Онцгой байдлын албаны албан хаагчид Цагаан сарын баяр амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 2017 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр буюу цагаан сарын шинийн нэгэнд гал түймрийн 7, аврах ажиллгааны 2 дуудлагаар ажиллаж хурдан шуурхай ажиллаж эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Тухайлбал, Нийслэлийн СХД-ийн 27-р хороо, Орчлон хорооллын 46 дугаар байрнаас хүн унах гэж байна гэсэн дуудлага энэ сарын 27-ны өдрийн 22:23 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр очиход иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цонхоороо ор хөнжлийн даавуугаа холбож унах гэж байсныг аврагчид дээврээс аврах олсоор бууж иргэнийг амийг аварч тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өглөө гэж НОБГ-аас мэдээллээ.
OLLOO.MN
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь