Монгол түмний уламжлал болсон цагаан сарын баяраар дараах зүйлсийг цээрлэдэг байна.
Үүнд:
- Айлын эцэг нас барсан бол бүсгүй хүүхэд нь 3 жил таваг засахыг цээрлэдэг.
- Хүний хүн болоогүй, өрх толгойлсон бүсгүй хүн шүүс тавихыг цээрлэдэг. Мөн тийм бүсгүй айлд зочлоод өөрөө шүүсэнд хүрэхийг хориглодог. Гэрийн эзэн өөрийн гараар тухайн бүсгүйд махан шүүс өгөх учиртай.
- Үйл үртэс хийх, хуучин хувцас оёж шидэхийг цээрлэнэ.
- Усанд явбал нагац ах нарт муу
- Эд мал зээлээр өгвөл гарзын үүд нээгдэнэ
- Шинийн 1-нд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүй.
- Сар шинийн үеэр уйлах, хэрэлдэх, хараал хэлбэл тэр жилдээ гэр оронд хэрүүл тасрахгүй.
- Шинийн 1-нд үнс хог хаях, зочны өөдөөс бие засахаар явах нь зохисгүй.
- Шинийн 1-нд өдөр унтах, хэвтэж өнгөрүүлбэл өвчин зовлон тасрахгүй.
- Шинийн 7-нд айл хэсдэггүй. 7 бурхан одыг хүндэтгэж сүүн цацал өргөдөг.
- Шинийн 3-наас хойш тахил болон тавгийн идээг буулгадаг. Шүүсээ хурааж, айл хэсэхийг зогсоодог.
- Архи сархадыг хэтрүүлэн хэрэглэж агсам согтуу тавих, тухайн айлын идээ шүүсийг нураах, зохисгүй байдлаар хүрэх зэрэг нь тухайн зочилсан айлдаа муу ёр зөгнөдөг тул цээрлэх.
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана