Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолыг гутаасан үйл явдал “Шилдэг кино” төрлийн эзнийг зарлах үед тохиолдлоо.
Уг нэр хүндтэй шагналын эзнийг зарлахаар 1967 оны сонгодог бүтээл болох “Бонни, Клайд хоёр” киноны одууд Уоррен Битти, Фэй Данэвэй нар тайзнаа гарч ирээд дугтуйг задалсан юм.
Тэдний зарласнаар энэ жилийн Шилдэг киногоор “La La Land” шалгарчээ. “La La Land”-ийн уран бүтээлчид тайзнаа гарч баяр хөөрөө хуваалцан сэтгэгдлээ ярьж байх үед зохион байгуулагчид шагнал буруу хүмүүст очсоныг гэнэт мэдэгдэв.
Зарлагч нарт буруу дугтуй өгсөн болохыг тайлбарлаж, “La La Land” киноны продюсер Жордан Хоровиц зөв дугтуйнаас гарсан хуудсыг үзэгчдэд харуулаад “Moonlight” бүтээл энэ жилийн шилдэг кино болсныг дахин зарлажээ.
Ийнхүү кино уран бүтээлчдийг эвгүй байдалд оруулсан үйл явдлын буруутан нь Price Waterhouse Coopers аудитын компани болсон байна.
Энэ компани Оскарын шагналын шүүгчдийн саналыг нэгтгэн үр дүнг гаргах хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг юм.
Компани дугтуйг сольж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлал гуйсан байна.
PwC компанийн мэдэгдэлд “Moonlight, La La Land-ийн уран бүтээлчид, Уорен Бити, Фэй Данэвэй, Оскарын үзэгчдээс Шилдэг киноны шагналын эзнийг зарлах үед гаргасан алдаандаа бид уучлал гуйж байна” гэжээ.
Тэд бас яагаад ийм харамсалтай хэрэг тохиолдсон болохыг шалгаж байгаагаа мэдэгдэлд өгүүлсэн байна.
Энэхүү эвгүй явдлыг Оскарын түүхэнд тохиолдож байгаагүй алдаа гэж үзэж байгаа юм. Ийнхүү кино урлагийн хамгийн нэр хүндтэй үйл явдал олон уран бүтээлчид, үзэгчдээ эвгүй байдалд оруулсан будлиантайгаар өндөрлөлөө.
Үйл явдлын дүрс бичлэг:
Эх сурвалж: South China Morning Post
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ