Сар шинийн баяраар олны танил хүмүүс хэрхэн гоёсон бэ?

Admin
12 цаг 45 минутын өмнө

Алтан унжлагат хэмээн тахиа жилээ угтан авч байгаа манай олны танил эрхмүүд ямар гоёлоор гоёж, ирэх жилийнхээ өнгийг хэрхэн тодорхойлсныг хамтдаа шинжвэл ямар вэ. Манай Папараци.мн сайт жил болгон та бүхэндээ тэдний сар шинийн ёсолгооны хувцаслалт, өнгө төрхийг үлгэрлэн харуулдаг билээ. Урлаг, спортын мундагууд, уухай хадаасан бөхчүүд, уянгалаг сайхан хоолойтнууд, улс төрчид, уяхан туяхан миссүүд маань сар шинэдээ энэ жилийн хувьд дараах байдалтайгаар тун ч өнгөлөг гэгч нь шинэлж, шижигнүүлж явна аа. Эхнэртэйгээ, энхрий хайрттайгаа, ижий аавтайгаа, ижилдэн дассан андтайгаа, ахан дүүстэйгээ хэрхэн  учран золгохын ерөөл түрэн урин хаврыг угтаж байгаа агшнаас нь болон тэдний энэ жилийн гоёлоос та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Манай сайт хамгийн шинэлэг мэдээллийг хамгийн түрүүнд хуваалцах болно.  

 

PAPARATSI.MN