УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өчигдөр “Хотын төв цэвэрлэх байгууламжийг энэ онд шинэчилж чадахгүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нарыг огцруулна” гэж мэдэгдсэн. Тэрбээр өнөөдөр “Нэгэн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ авлига авч байгаад АТГ-т баригдаж. АТГ-ын залууст баяр хүргэе” хэмээн сошиал хуудастаа бичжээ. Энэ мэдээллийн мөрөөр эх сурвалжаас тодруулахад “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай зөвшөөрөл хариуцсан хүмүүсийг 72 цагаар саатуулсан. Гэхдээ АТГ-ынхан тэднийг албан өрөөндөө хахууль авч байхад нь биш, гадуур байхад нь баривчилсан” гэсэн хариултыг өглөө. Нөхцөл байдлаас харвал, Д.Оюунхорол сайд хийгээд түүний яамныхан нэлээд барцадтай байгаа бололтой. Сайдынх нь нүдээ аньж, гитар тоглож байгаа зураг сошиалаар нэг дуулиан тарих үед Д.Оюунхорол сайд “Би өрөөндөө гитар тоглоогүй. Охиныхоо өрөөнд очиж тоглосон” гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн ч яг тэр өрөөнд, яг тэр жаазтай зургийн өмнө авахуулсан зургуудыг адтай жиргээчид зэрэгцүүлж тавиад “Худалч сайд. Сайдынх нь өрөө мөн гэдгийг мэдсээр байхад худал ярьж өөрийгөө улам эвгүй байдалд орууллаа” хэмээж байна.
ANALIZ.MN
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана